top of page
  • Writer's pictureSogoo mn

Цогтцэций суманд хүчтэй шуурга шуурч, цэцэрлэгийн дээвэр хууларчээ




Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт дөрөвдүгээр сарын 20-ны 12:00 цагийн орчим 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Сийрст 1 дүгээр багт цэцэрлэгийн дээвэр хууларчээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 12:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 30 минут ажиллан дээврийн хууларсан төмрийг авч аюулгүй болгожээ. Шуурганы улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж ОБЕГ-аас мэдээлэв.

140 views0 comments

Commentaires


Сүүлд нэмэгдсэн

bottom of page