top of page
  • Writer's pictureSogoo mn

Цүнх баригч залуучуудын үүр уурхай болсон МЗХ-ны байрыг эмнэлэг болгох уу


Монголын залуучуудын холбооны хоёр давхар тэр чигээрээ МАН-ын цүнх барьдаг залуучуудын үүр уурхай болжээ. Харин нэг давхар нь тэр чигтээ лоунж, ресторан, нотиарат, жолооны курс байрладаг газар болоод удаж байна. Монголын залуусын төлөө юу хийж, ямар ажил гийгүүлж байгаа нь тодорхой бус. Худлаа сүржин нэртэй том байгууллага мэт харагдавч хийж эхлүүлсэн ажил нь үр дүнгүй. Юу хийгээд байгаа нь төдийлөн мэдэгддэггүй нь үнэн. Монголын залуучуудын холбооны байранд лоунж дүүрэн байна гэх шүүмжлэл өмнө нь гарч байсан. Энэ шүүмжлэлийн дагуу эмнэлэг болгох асуудал яригдсан ч өдий болтол эмнэлэг болгох ажил эхлээгүй л байна.

Монголын залуучуудын холбоо нэртэй түрээслэгчдээр дүүрсэн энэ газрыг заавал эмнэлэг болгодоггүй юмаа гэхэд залууст сурч боловсрох, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв, номын сан, инноваци, технологийн төв болгон өөрчилбөл нүдээ олсон шийдвэр болно.

Ер нь Монголын залуучуудын холбоогоор дамжиж улс төрд гардаг гэсэн ойлголт зарим залуусын дунд байдаг. Энэ холбоонд орсон залуус, намынхаа захиалгаар шинэ залуу үеийнхээ тархийг угаана. Сайн угаавал намынхаа ах нарт таалагдана. Ингээд мэргэшсэн цүнх баригч болж эхэлнэ. Цаашлаад улс төрд орох сонирхолтой болно. Ийм л ашиг сонирхолтой өчүүхэн байгууллага бол Монголын залуучуудын холбоо болчихоод удаж байна. Хийсэн ажил нь үр дүнгээ өгдөггүй Монголын залуучуудын холбооны газрыг татан буулгаж, эмнэлэг болговол таарна. Эмнэлэг биш юмаа гэхэд залуучуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болгосон ч яадаг юм.

25 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page