top of page
  • Writer's pictureSogoo mn

Ц.Элбэгдорж: Украйны Ерөнхийлөгчийг урьж, УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна


Орос Украйны дайны асуудал юу болох нь тодорхойгүй хэвээр байгаа билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украйны Ерөнхийлөгчийг Монголын парламентад урьж, үг хэлүүлэх саналтай байгаагаа өөрийн нүүр номдоо илэрхийлжээ. Тэрбээр “Зеленский Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” байгааг дурдсан байна. В.Зеленскийг Япон, Герман, Израйль, АНУ, Их Британийн парламент урьж, үг хэлүүлсэн. Мөн НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд Украины Ерөнхийлөгч оролцож, Буча хотод болсон хядлага болон НҮБ-ыг өөрчлөх тухайд байр сууриа илэрхийлсэн юм.


12 views0 comments

Commenti


Сүүлд нэмэгдсэн

bottom of page