top of page
  • Writer's pictureSogoo mn

Чингис хаан: Ард түмнээ амар тайван амьдруулахын тулд төрийн тамгаа авмаар байна


Нийгмийн сүлжээнд “Чингис хаан” нэрээрээ олны танил болсон М.Баасанжаргал энэ сарын 28-нд тайван жагсаал хийнэ гэв. М.Баасанжаргал: "Төрд байгаа энэ олигархиудад алийн болгон дээрэлхүүлж амьдрах юм бэ. Иргэдийнхээ төлөө гэсэн ямар ч шийдвэр гаргаж чадахгүй байна. Хийж буй ажилд нь үр дүн гэж алга. Хуулийн дагуу жагсаал хийхийн тулд холбогдох газруудад хүсэлтээ өгнө. Мянга, мянган залуусыг ирэхийг хүсэж байна. Монгол улсад хувьсгал хэрэгтэй. Монгол хүний цэн гэж өнөөдөр алга. Монголчууд амар тайван амьдарч чадахгүй байна. Бидний дээр буй хэдэн малаас юу ч хүлээгээд нэмэргүй. Эднийг дээрээс нь эхлээд хуу цэвэрлэцгээе. Монголоо гэсэн сэтгэл эд нарт алга. Иргэдийнх нь авдаг цалин нь хоолондоо ч хүрэхээ байлаа. Монголчууд бидэнд асуудал их байна, үнэхээр аз жаргалгүй амьдарч байна. Жирийн иргэдэд алхаад явах явган хүний аюулгүй зам ч алга. Ард түмнийг амар тайван амьдруулахын тулд бид төрийн тамгаа авмаар байна. Газар нутгийг минь үнэгүй зарсаар байна. Энэ бүхний төлөө бүгдээрээ сэрээд нэгдэцгээе. Иймээс дөрөвдүгээр сарын 28-ны Морин цагт талбайд ирээрэй.Энэ талбай бол ард түмнийх. Тайван замаар эсэргүүцлээ илэрхийлцгээе! Энэ төртэй хариуцлага тооцох цаг болсон.

1,479 views1 comment

1 Comment


sunjeenee987
Apr 25, 2022

Надтай нэг таараасай

Like

Сүүлд нэмэгдсэн

bottom of page