top of page

Чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт маргааш эхэлнэ

  • Writer: Sogoo mn
    Sogoo mn
  • Apr 18, 2022
  • 1 min read

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээн Монгол Улсын Улаанбаатар хотын "Буянт Ухаа" спорт цогцолборт маргааш эхлэх гэж байна.

Тус тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нийг хүртэл үргэлжилэх юм. Эрэгтэй, эмэгтэй болон сонгомол гэсэн гурван төрлөөр нийт 30 жингийн барилдаан болж аваргаа тодруулах бөгөөд Монголын шигшээ баг өргөн бүрэлдэхүүнээр оролцох аж.

Энэ удаагийн тэмцээнд Япон, Өмнөд Солонгос, Казахстан, Киргиз, Узбекистан, Энэтхэг, Иран зэрэг орны дэлхийн шилдгүүд оролцох боловч хилийн хязгаарлалтын улмаас БНХАУ, Тайванийн шигшээ баг оролцох боломжгүй болжээ.


Монгол Улсын хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 1993, 2001 онд зохион байгуулж байсан юм.

Тэмцээний хуваарь:





 
 
 

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page