top of page
  • Writer's pictureSogoo mn

Ч.Номин сайд мэдээлэл хийнэ



Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

Байнгын хорооны тогтоолын төсөл /Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим 12.00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

“Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох

“Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэл

“Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулга” Соёлын сайдын мэдээлэл

276 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page