top of page
  • Writer's pictureSogoo mn

Ч.Хүрэлбаатар: Төгрөгийн ханшид ирэх дарамтыг бууруулах үүднээс төсвийн тодотгол хийнэ



УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагч залуусын шаардлага болоод өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх хуулийн төслийн хүрээнд байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

МАН-ын бүлгийн гишүүд гол нэрийн бүтээгдэхүүний үнийг барихаас гадна төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Манай эдийн засагт тулгамдаж буй гол асуудал бол үнийн өсөлт. Бид нөхцөл байдлаа бодитой дүгнэх ёстой. Урд хөршид халдвар нэмэгдэж, урд хилийн нөхцөл байдал сайжрахгүй нь харагдаж байна. Мөн Украинд болж буй дайнтай холбоотойгоор гадаад худалдааны бэрхшээл тодорхой хугацаанд үргэлжилнэ. Тэгэхээр 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтээ өөрчилж байна.

Тиймээс төсөвт тодотгол хийнэ. Төгрөгийн ханшид ирж буй дарамтыг бууруулах ёстой. Эрэлт нэмэгдэхээр одоо хүндрэлтэй байгаа тээвэрт улам ачаалал өгөөд байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын худалдан авалт одоогийн тээвэрт нэмэлт ачаалал өгнө. Энэ нь тээврийн үнийг хөөрөгдөж, бараа бүтээгдэхүүний үнийг улам нэмнэ. Тиймээс бүлэг дээр төсвийн тодотгол хийхээр ярилцлаа” гэсэн юм .

Төсөвт тодотгол хийхдээ

1. Үр ашиггүй хөрөнгө оруулалт

2. Үр ашиггүй зардлуудыг эргэж харна.

Энэ удаагийн төсвийн тодотголоор бага зардлуудыг засах замаар хийхгүй, хөрөнгө оруулалт, урсгал зардал, гадаад зээлийг хамарсан томоохон таналт явагдахыг хүлээж байгаа гэж Төсвийн байнгын хорооны дарга хэлэв.


81 views0 comments

Opmerkingen


Сүүлд нэмэгдсэн

bottom of page