top of page
  • Writer's pictureSogoo mn

Шатахууны үнэд өөрчлөлт орохгүй



Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл хийв.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 133.084 тн шатахууны нөөцтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Засгийн газрын шийдвэрээр аж ахуйн нэгжүүд шатахууны 45 хоногийн нөөцийг бүрдүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар шатахууны нөөц хэвийн байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, "Засгийн газраас цар тахлын нөхцөл байдал, олон улсын хямралтай холбогдуулан шатахууны нөөцийг 30 хоногоор бүрдүүлдэг байсныг 45 хоног болгосон. Мөн УИХ-аас баталсан Үнэ тогтворжуулах хуульд шатахууны үнэ багтсан. Энэ хүрээнд ОХУ-ын Роснефт компаниас ирэх зургадугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүн нэг тонныг нь 840 ам.доллараар буюу 25 хувиар хямдралтай үнээр авахаар гурван сарын гэрээ хийгээд ирсэн. Бүх талын арга хэмжээ авсны үндсэн дээр дизелийг 3380 төгрөгөөр борлуулах боломж бүрдсэн. Шатахууны үнэд өөрчлөлт орохгүй" гэв.

7 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page