top of page
  • Writer's pictureSogoo mn

Шатахууны үнэ нэмэгдсэн үү

Олон нийтийн сүлжээнд зарим шатахуун импортлогчид шатахууны үнээ литр тутамд 200-250 төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл цацагдав. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаас тодруулахад "АИ-92 шатахууны үнэ огт нэмэгдээгүй. АИ-92 шатахуун 2300 төгрөг хэвээрээ байна" гэсэн хариулт өгөв. Дэлхийн зах зээлийн үнээс хамаарч дизель түлшний үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, 3380 төгрөг болсон бол АИ-95 шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдэж, 3260 төгрөг болжээ. Өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй гэж албаныхан хэллээ.


280 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page