top of page
  • Writer's pictureSogoo mn

Элчин сайд Ө.Энхтүвшин Украйны асуудлаарх Монголын байр суурийг илэрхийлжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловтой уулзаж, цаг үеийн асуудлуудаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд Элчин сайд Украины эргэн тойрон дахь үйл явцын талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.

Мөн уулзалтаар Монгол-Оросын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны зарим тодорхой асуудал, тухайлбал үндэсний мөнгөн тэмдэгтийг төлбөр тооцоонд харилцан ашиглах тухай ярилцжээ. Эдүгээ олон улсын нөхцөл байдал төвөгтэй байгаа хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үед тохиролцсон томоохон асуудлууд, хамтын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг цаг тухайд нь хангах шаардлагатайд талууд санал нэгдлээ. Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам

476 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page