top of page
  • Writer's pictureSogoo mn

Эльзята Тундутова

Халимагийн Бага Дөрвөд аймгийн ноён Тундутовын хатан, Эльзята Тундутова.

Эльзята бол Халимаг зайсан Церен-Жал Онкоровын охин.

Хүү Данзан Тундутов нь Астраханийн казак цэргийн атаман. Хурандаа. 1-р дайны оролцогч - Оросын армийн Жанжин штабын даргын адьютант байсан, Иргэний дайнд Астраханийн казак цэргийг удирдаж оролцсон, цагаантны талд байлдаж яваад Европ руу цагаачилсан. 1922 онд Зөвлөлт засгаас цагаачдад өршөөл үзүүлэх амлалтын дагуу Орост буцан ирэхэд нь баривчилсан. 17 хоногийн дараа суллагдаж, Улаан армид алба хаахыг хүссэн боловч зөвшөөрөөгүй. 1923 оны 4-р сард дахин баривчлагдаж, 8-р сард цаазлуулсан. Гэргий Ксения Бригер (генерал Александр Бригерийн охин) хүүгийн хамт Герман луу цагаачилсан. 1993 онд ОХУ-ын Ерөнхий прокурорын шийдвэрээр бүрэн цагаатгасан.


ШИГТГЭЭ:

Мягмарын Саруул - эрдэнэ: Финландын нэрт монголч эрдэмтэн Рамстедт бүх хүүхдэдээ монгол нэр өгсөн. Том охин нь Сэдхил, тэгээд Билгэ, Цэцэг, Эрдэм, Өлзийт Ойлго, Алдар, Майдар нар.

1906 онд төрсөн охиндоо Өлзийт хэмээх нэр өгсний шалтгаан нь энэ зураг дээрх хатан юм. Рамстедт Халимагаар 1903 онд аялжээ. Халимагийн Бага Дөрвөд аймгийн ноён Тундутов, хатан Өлзийтийн хамтаар их эрдэмтнийг дотно сайхнаар хүлээн авч, ардын дууны цуглуулгаасаа хуваалцаж байв.

Рамстедт тэгээд хатны нэрийг охиндоо хайрлажээ.



58 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page