top of page
  • Writer's pictureSogoo mn

“Эмийн худалдаанд нэвтрүүлэх цахим технологи” төслийн баг тэргүүн байранд шалгарав





Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залууст санхүүжилт олгох “СТАРТАП-2022” улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатны ялагчдыг өчигдөр тодрууллаа.

Уг тэмцээнд энэ жил хот, хөдөөгийн 460 гаруй залуу 290 стартап баг бүртгүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад оролцоо 5 дахин нэмэгджээ.

Эхний шалгаруулалтад тэнцсэн 41 багийг сургалт хөтөлбөрт хамруулж, менторинг үйлчилгээ үзүүлж, бизнес питчээ шүүгчдэд танилцуулах, салбар бүрийн мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авч бизнесээ дараагийн шатанд гаргах боломж, нөхцөл бүрдүүлж хамтран ажилласан байна. 1 дүгээр байранд Медтек партнер баг “Эмийн худалдаанд нэвтрүүлэх цахим технологи” төслөөр 20 сая,

2 дугаар байранд Эйрий фелт баг “Ноосоор агаар цэвэршүүлэх технологи” төслөөр 17, Эдүкэшн зон баг “Боловсролын мэдээллийн аппликэйшн” төслөөр 17 сая,

3 дугаар байранд Апдэйт баг “ЕБС-ийн сурагчдад зориулсан аппликэйшн” төслөөр, Крийд студи баг “Интерактив интерьер” төслөөр , Муфин апп баг “Санхүүгийн орлого зарлагын аппликэйшн” төслөөр тус тус 15 сая төгрөгийн санхүүжилт авлаа.

Тэмцээний шалгаруулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Стартап Маркетинг Спэйс ХХК, Стартап Монгол ТББ, JCI Монгол байгууллага хамтран зохион байгуулжээ.

6 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page