top of page
  • Writer's pictureSogoo mn

Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн салбарт цөөн хэдэн хүний эрх мэдлийн бизнес эргэлдэж байна


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр

УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого байнгын хорооны дарга М.Оюунчимэг сэтгүүлчийн асуусан асуултанд ингэж хариуллаа.

-Аудитын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /ЭМДЕГ/ зөрчилтэй асуудлууд байна гэсэн дүгнэлт гаргасан. Эрүүл мэндийн даатгалын санг аль болох ашигтай ажиллуулж, арвижуулах, даатгалын шимтгэл төлсөн хүмүүст нь эргээд үйлчлэх ёстой. Гэтэл энэ мөнгийг очих ёстой хүмүүст нь хүргээгүй зөрчлүүд байна. Хүн бүр ЭМДСангаас үр шим хүртэх ёстой.

ЭМДС-ын хөрөнгө 570-аад тэрбум байсан бол өнөөдөр 1,2 их наяд болтол нэмэгдүүлсэн. Сая гишүүдийн асуусан асуултанд хариулж буйг харахад ЭМД-ын үндэсний зөвлөл хангалтгүй ажиллаж байна. Өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэхгүй байна. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тал дээр дэндүү удаан байна гэсэн дүгнэлтийг гишүүд өгсөн. Мөн УИХ-ын даргад болон Нийгмийн бодлогын байнгын хороонд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон иргэдээс ирсэн гомдлын дагуу ажлын хэсэг гаргаж ЭМДЕГ-т шалгалт хийхээр болж байна. 2020 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн тайланг сонсож байхдаа тоног төхөөрөмж дагасан хууль бус зүйлүүд байна. Үүнийг арилгах тухай 05 дугаар тогтоол гаргаж чиглэл өгсөн. Гэтэл одоо болтол энэ асуудал арилсангүй. Эмийн үнэ гэхэд зах зээлийн үнээс даруй 10-82 хувиар Монголд өндөр байна. Орж ирж буй эмнүүд чанар, үйлчлэл муу байгааг олж тогтоосон. Энэ бүхэн дээр арга хэмжээ авч ажилла гэж чиглэл, үүрэг өгөөд байхад маш удаашралтай асуудлыг шийдэж чадахгүй байна. Тухайлбал, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн салбарт цөөн хэдэн хүний эрх мэдлийн бизнес эргэлдэж байгаа. Иймээс л би энэ бүхэнд шүүмжтэй хандаж байгаа юм.

-Капитал банкнаас орж ирж буй объектийг зараад ЭМДС-г алдагдалгүй болгох, мөнгөний эргэлтэд хурдан оруулах байтал авангуутаа ажилчдынхаа ипотекийн зээлд хамрагдах орон сууцны асуудлыг шийдсэн гэж ярьж байна. Даатгуулагчдад эргэн зарцуулагдах нөөц мөнгө болохоос байгууллагын ипотекийн орон сууцны асуудлыг шийдэх нөөц биш. Үндэсний зөвлөл дэндүү хариуцлагагүй ажиллаж байна.

75 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page