top of page
  • Writer's pictureSogoo mn

Эм ханган нийлүүлэх байгууллагууд дуртай орноосоо хямдхан үнэтэй эмийг оруулж ирж байна


Үндэсний аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор 2014 онд баталсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцлээ.

Манай улс бодлогын баримт бичгүүд олноор гаргадаг хэдий ч хэрэгжилтийг нь дүгнэдэггүй, залгамж халаа байхгүй явсаар ирсэн. Улсын Их Хурлаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог сайжруулах, хариуцсан байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, чиг үүргийг оновчтой тогтоох зорилгоор 2020 онд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ хүрээнд холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд боловсруулагдаж байгаа юм. Тиймээс бодлогын хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг сонсож, хэлэлцэх нь цаашдын эмийн талаар баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд гүйцэтгэлийн тайланг сонслоо.

Нийт тусгай зөвшөөрөлтэй 24 эмийн үйлдвэр байгаагийн 7 үйлдвэр нь эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан байна. Цаашид шат дараатайгаар дотоодын эмийн үйлдвэрт эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх замаар эмийн чанар, аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байна.

Монгол Улсад эм ханган нийлүүлэх 384 байгууллага тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байна. Гурван сая хүнтэй манай улсад энэ их эм ханган нийлүүлэх байгаа нь хуульд заасны дагуу тендерт нэн тэргүүнд үнийг харж сонгон шалгаруулалтаа хийдэгтэй холбоотой. Эм ханган нийлүүлэх байгууллагууд дуртай орноосоо хямдхан үнэтэй эмийг оруулж ирж Тендерт оролцож шалгарах боломжтой учраас тоо нь жил ирэх бүр ихсэж байгаа юм. Иймд тендерийн сонгон шалгаруулалтад нэн тэргүүнд Чанар дараа нь Үнэ, Хүртээмжийг баримтлах хэрэгтэй.

Улсын хэмжээнд нийт 2312 эмийн сан байгаагаас хөдөө орон нутагт 969, Улаанбаатар 1343 байна. Дэлхийн стандартаар 5000 хүн тутамд 1 эмийн сан байх ёстой. Мөн 10 минут алхаад хүрэх боломжтой байх буюу газар зүйн байршлаараа ойр байх ёстой. Манай улсын хувьд Улаанбаатар хотод эмийн сангийн тоо их, зарим дүүргийн алслагдмал зайтай хороонд болон хөдөө орон нутаг, сум, багт 10 минут алхаад хүрэх эмийн сан ховор байна. Иймээс эмийн сангийн байршил болон үйлчлэх хүрээг тухайн орон нутгийн онцлогт тохируулан тогтоох хуулийн заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Манай эмийн зах зээлд нийт 500 тэрбум төгрөг эргэлддэг.Олон судалгааны MSH байгууллагын гаргасан медиан үнийг тухайн улсын эмийн үнэтэй харьцуулж эмийн үнийн судалгааг хийдэг. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмүүдээс хамгийн өндөр санхүүжилт авч буй артерийн даралт бууруулах 6 эмийн үнийг медиан үнэтэй харьцуулахад 5.4-15.6 дахин өндөр байна. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдэж буй эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр зайлшгүй шаардлагатай эмийн үнийг хэрхэн зохицуулах, нэгдсэн худалдан авалтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх зэргийг шийдвэрлэхээр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Эх сурвалж: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо

29 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page