top of page
  • Writer's pictureSogoo mn

ЭНЭ САРД ТАЛХ, НАРИЙН БООВНЫ ҮНЭ 200-1500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ


Засгийн газар арга хэмжээ авч, өргөн хэрэглээний барааны үнийг хуулиар барина гэдгээ мэдэгдээд байгаа ч одоогоор шийдэлгүй байна. Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал, хямралаас шалтгаалж үнэ барих тусгай хууль баталж буй улс Монголоос өөр байхгүй.Гэвч энэ мэдэгдлийн дараа дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнээ тодорхой хэмжээгээр нэмлээ. Тухайлбал, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ огцом өсөв.


Гурилан бүтээгдэхүүний үнэ сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа нэмэгджээ. Дөрөвдүгээр сар гарснаас хойш "Өгөөж", "Талх чихэр" зэрэг үйлдвэрүүд талх, боорцогны үнээ нэмсэн бол өмнө нь "Жинтуул" ХХК боорцогны үнээ 1500-3500 төгрөгөөр нэмжээ. Өнгөрсөн долоо хоногт 1400 төгрөгний үнэтэй бйсан "Атар" талхыг дөрөвдүгээр сарын 11-нээс 1600 төгрөгөөр худалдаалж эхэлсэн байна.


Түүнчлэн боорцогны үнэ 300-1500 төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа талх, боорцогны үнийг буулгах боломжгүй. Иймээс иргэд энэхүү үнийг өсөлтийг эсэргүүцэж жагсаал цуглаан хийж эсэргүүулээ илэрхийлсээр байгаа. Харин Засгийн Газар өдөр бүр хуралдсаар, хэлэлцсээр л.

Үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмэх шаардлага байхгүйг иргэд хэлж буй. Харин үйлдвэрлэгч компаниуд "Бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй бол үндсэн зардлаа нөхөх боломжгүйд хүрнэ" гэж байгаа аж.

26 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page