top of page
  • Writer's pictureSogoo mn

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН АЖИЛЧИД ТАРЬСАН МОДОО УСАЛЖ, НӨХӨН ТАРИЛТ ХИЙЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон манлайлан оролцож Монгол орны 3 бүс нутагт 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулах “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, газрын доройтол, элсний нүүлтийг сааруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК болон ЭТТ ХК-ийн охин компаниуд 62 сая мод, Хуурай хээрийн бүсэд газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах зорилгоор 36 сая мод, ойт хээрийн бүсэд ойн хомсдол доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгоор 82 сая модыг тарихаар төлөвлөн мод тарих, ургуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Бүх нийтээр мод тарих хаврын арга хэмжээний хүрээнд “Тарьсан модоо ургуулъя ” уриан дор 2021, 2022 онд Говийн бүсэд авто замын хамгаалалтын ойн зурвас байгуулах чиглэлээр тарьсан мод, Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүрэг Бумбатын булагт тарьсан Улиас, Гүйлс модоо услах, нөхөн тарилт хийх ажлыг гүйцэтгэлээ.


“Эрдэнэс тавантолгой” ХК 2030 он хүртэл 180 сая модыг тарьж ургуулах “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийн ТЭЗҮ-ийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн судлаачдын баг бүрэлдэхүүнтэй хамтран боловсруулж БОАЖЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн байгууллагуудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон мод тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд ТЭЗҮ боловсруулан батлуулсан анхны компани юм.







4 views0 comments

Comentários


Сүүлд нэмэгдсэн

bottom of page