top of page
  • Writer's pictureSogoo mn

Эрдэнэ Шанзудба Гончигжалцангийн Бадамдорж




Эрдэнэ Шанзудба Гончигжалцангийн Бадамдорж 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд гар бие оролцож тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад гавьяа байгуулсан нэгэн.

Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чэн-И ба Богд хаант Монголын улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Нэгэнт хэлэлцэн тохирсон зүйл хэрэгжсэн тул мөнгөн шагналаа авсан байх магадлал өндөр!


Олноо өргөгдсөн Монгол улсын язгууртан мяндагтнууд фото альбомноос үргэлжлэл дэлгэрэнгүйг хүлээн авч уншаарай.

133 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page