top of page
Writer's pictureSogoo mn

Эрлийз адуу

Баримт. Тэр жил 1940-өөд оны үед малын үзэсгэлэн худалдаанд ЗХУ-ын Дон үүлдрийн Зубрик дуудлагатай зээрд азарга ирснийг авч үржилд оруулж Монгол-Дон адууны нийлмэл цустай адуу бий болж хурдны болон спортын чиглэлд үр дүнгээ өгч эхэлжээ. Үүний үр дүнд улсын их баяр наадамд Зандан хүрэн, Ангир хонгор, Тайван сартай зээрд, Үүлэн саарал, Тайга сартай зээрд морь зэрэг адуунууд бага, их насандаа айраг түрүүнд давхисан. 1966 онд Зөвлөлтийн нөхдүүд нутагтаа олон удаагийн уралдаанд амжилттай уралдсан зургаан азаргаа морин тойруулгад бэлэглэн адуун сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан олон сайхан хурдан адуутай болохыг ерөөгөөд буцсан байна. 1968 оноос байгууллагын адуун сүргээс гүү сонгож авч дурын хээлтүүлэгийн аргаар азаргануудыг хээлтүүлэгт нийлүүлж “Морин тойруулга” шинэ угшлын адууг бий болгосон нь хурдны болон спортын амжилтыг шинэ шатанд гаргасан.


40 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page