top of page
  • Writer's pictureSogoo mn

Эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээний төсөлд 60 тэрбум төгрөг зарцуулна


Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулав.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Энэ жил Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил болгон зарласан. Үүний хүрээнд тодорхой ажлууд хийх төлөвлөгөөгөө боловсруулаад эмнэлэгүүдэд чиглэл өгсөн.

Энэ сарын 01-нээс эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18 000 орчим хүн хамрагдаад байна.

18-аас дээш насны иргэдэд 60-150 мянган төгрөгийн багцын шинжилгээ хийж байгаа. Харин 0-17 насны хүүхэд тухайн оршин суугаа дүүрэг болон аймгийнхаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлж байгаа. Олон нийтийн сүлжээнд 0-17 насны хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийж байна гэсэн ташаа мэдээлэл цацагдсан.

Уг төсөлд 60 тэрбум төгрөг зарцуулна. Нэг эмнэлэг өдөрт 40-60 хүн хүлээж авахаар зохион байгуулалтыг хийсэн. Иргэд эрүүл мэндийн байгууллагаас урилга ирсний дараа үзлэгт хамрагдана. Харин ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд заавал урилга хүлээхгүйгээр эмнэлэгт хандаж болно гэлээ.

26 views0 comments

Commenti


Сүүлд нэмэгдсэн

bottom of page