top of page
  • Writer's pictureSogoo mn

Эрүүл мэндийн салбарт 43 жил сувилагчаар ажилласан П.Зинаа гавьяат цол хүртлээ



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагчдад төрийн одон, медаль гардууллаа.

"Хээрийн нөхцөлд мэс засал лазерын тусламжтайгаар хийх" анхны мэс заслын сувилагчаар ажиллаж, ой хээрийн түймэр, үйлдвэрийн осол тахлын голомтуудад сувилахуйн тусламжуудыг түүчээлэн хүргэн олон зуун иргэний амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулж, эрүүл мэндийн салбарт тасралтгүй 43 жил ажилласан нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хагалгааны болон боолтын сувилагч П.Зинаад Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.



КОВИД-19 халдварын голомтод ажилласан Б.Эрдэнэчимэг, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд үнэтэй хувь нэмэр оруулсан Нэгдүгээр эмнэлгийн ахлах сувилагч Б.Удвал нарыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.







213 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page