top of page
  • Writer's pictureSogoo mn

Э.Бат-Үүл: Х.Баттулга 1990 оноос өмнөх үеийг эргүүлж авч ирэх гэж байгаад маш сэрэмжтэй байх ёстой


"Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгөхдөө хачирхалтай зүйл хэлсэн. Шүүх бол бүртгэлийн байгууллага гэж. Монголд шүүх институцийг анх удаа бүртгэлийн төдий байгууллага гэж хэлсэн. Ерөнхийлөгч байсан хүний хувьд шүүхийг бие даасан институц гэдгийг ойлгохгүй байна гэж би хувьдаа бодохгүй байна. Энэ бол шүүхийг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа юу гэж үздэг байсны илрэл. Шүүхийг өөрийнхөө хараанд оруулж байсны илрэл. Ардчилсан намын нийт гишүүдэд сэрэмжлүүлэг хүргэх гэсэн юм.

В.Путины Украин руу хийсэн түрэмгийлэл бол дарангуйллаас Ардчилал руу чиглэсэн дайн. Энэ утгаар нь харвал Монгол Улсын Ардчилал ч гэсэн үүнд хамрагдаж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна.

Жишээлбэл, ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Монголын Ардчилал, Ардчилсан нам руу дайрсан. 1990 оноос өмнө байсан БНМАУ-тай өнөөдрийн Монголыг эндүүрч байна. Тэр хүн өөрийн тоглоомын улс гүрэнтэй харилцаж байгаа юм шиг эрээ цээргүй хандсан. Монголын Ардчиллын гол багана болсон Ардчилсан нам руу дайрсан. Өөрөөр хэлбэл Элчин сайд Монголын дотоод хэрэгт оролцож, Ардчилсан нам руу дайрч байгаа нь санамсаргүй хэрэг биш. Ардчилсан намыг хоёр дахь Украин шиг үзэж байна. Монголыг өөрийн колони улс шиг үзэж байна. Гэтэл харамсалтай нь В.Путины гар хөл болж явж байгаа Х.Баттулга зэрэгцээд Ардчилсан нам руу дайрсан. Энэ сунгаа биш. Ардчилсан нам руу дайрч байгаа юм. Тэгээд АН-ын даргаар шүүхэд бүртгүүлэх тухай ярьж байгаа юм. Би хариуцлагатайгаар хэлье. Х.Баттулга Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байгаа шүү. Улс төрийн зорилго нь энэ. Тиймээс нийт Ардчилсан намын гишүүдэд хандаж хэлж байна. Х.Баттулга 1990 оноос өмнөх цаг үеийг эргүүлж авч ирэх гэж байна. Тиймээс маш сэрэмжтэй байх ёстой. Х.Баттулгыг Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байгааг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж мэдээллээ


161 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page