top of page
  • Writer's pictureSogoo mn

Явган хүний зам хааж байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Шангри-Ла худалдааны төвийн хажууд иргэд дур мэдэн шөнийн цагаар түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байрлуулжээ. ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан тул Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд тухайн иргэнтэй уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулсан тул иргэн ТҮЦ-ээ өчигдөр орой нүүлгэжээ.




ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний зам дээр байрлуулснаас гадна автомашины үзэгдэх орчныг хязгаарлажээ. Мөн замын эсрэг талаас цахилгаан татсан нь аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.


Нийслэлийн удирдлагуудын зүгээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг бүхий л байдлаар дэмжин ажиллахыг эрмэлзэж буй. Гэхдээ холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөх, иргэдэд хор уршиг учруулахгүй байх зүй ёсны шаардлагыг тавьж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page