top of page
  • Writer's pictureSogoo mn

Нэг километр газрын бродюрыг 50-60 сая төгрөгөөр сольж буй асуудал ч байж магадгүй




Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай "Замын хашлага, хөшөө ба авлигал" сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өчигдөр Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэл хийхдээ “Бродюр солих гэж тусдаа ажил байдаггүй” хэмээн мэдэгдсэн. Үүний цаана татвар төлөгчдийн мөнгөөр зам засварлахдаа бага зэрэг эвдэрсэн эсвэл эвдрээгүй бродюрыг шууд солихоор давхар төсөвлөж, тендер зарладаг асуудал байна гэсэн үг.

-Нийслэлийн замын хөгжлийн газрын өчигдрийн мэдэгдэл нийслэлд ямар ч хяналт, шалгалт байдаггүйг харуулж байна. Тухайлбал, давхар бродюр хийлээ гэчихээд бид биш тэд хийчихсэн гэж хувийн компанийг заасан. Гэтэл тэнд тэд өөрсдөө хяналт тавих ёстой байсан юм. Мөн тэд замын бродюрыг хамуурснаас болж сольдог гэж доромжилсон. Гэтэл Япон улсын буцалтгүй тусламжаар барьж өгсөн Нарны гүүрний бордюрыг одоо хүртэл солихгүй байж болоод л байна. Зөвхөн монголчуудын хийсэн бродюр хамуурдаг хэрэг үү. Энэ асуудлыг цэгцлэх ёстой. Тиймээс нийслэлийн зарим байгууллага, төслүүдийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байна. Тухайлбал, 2021 оны авто зам болон явган хүний зам, дугуйн замын тендерийг АТГ шалгахыг хүсэж байна. Учир нь жил бүр зүгээр байгаа явган хүний замыг шинээр сольдог. Сольсноо хаана хадгалдаг нь тодорхой бус. Тиймээс энэ тендерүүдийг хянах ёстой. Мөн нийслэлийн Замын хөгжлийн дарга, дэд дарга, зам барилгын хяналтын хэлтэс, засвар ашиглалтын хяналтын хэлтсийг ч шалгах ёстой. Энд нэлээн аюултай нөхцөл үүссэн байна гэж би хувьдаа хардаж байна. Түүнчлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ч ашиг сонирхлыг зөрчилтэй эсэхийг АТГ-т шалгуулах хүсэлтэй байна. Хуучин үнэлгээгээр замын бродюр том, жижгээсээ хамаарч 7,000- 40,000 төгрөг байсан нь одоо нэмэгдсэн байх. Тэгвэл нэг километр газрын бродюрыг 50-60 сая төгрөгөөр сольж буй асуудал ч байж магадгүй байгаа юм. Гол нь зүгээр байгаа бродюрыг солиод байгаа нь эгдүүцэл төрүүлж байна. "Мөн манай улс хөшөөний тоогоороо дэлхийд нэгдүгээрт орно. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард "Богд Зонхова"-ын хөшөө баривал утаагүй болно гэх мэтээр иргэдийг доромжилсон асуудлууд олон бий. Жанрайсэгийн хөшөөг бариад юу болсныг бүгд мэднэ. Одоо Гандан нь байж л байна. Тойроод модон жорлон, хөрсний бохирдолтойгоо иргэд хутгалдсаар л сууна. Хөшөө дурсгал бариад үнэхээр хөгждөг бол Монгол Улс аль хэдийн хөгжсөн байгаа. Ингэж тархи угаасан зүйлүүдээ болих хэрэгтэй. Түүнчлэн бид нийгэмд нэг болохгүй байгаа зүйлийг нь хүлээн зөвшөөрчихвөл цаашид энэ мэт зүйлсээ төр үргэлжлүүлсээр л байх болно" гэж ярив.


























66 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page