top of page
  • Writer's pictureSogoo mn

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ БА ХУДАГ ДЭЭРХ ЗУРАГ



Сайн байна уу? гээд товчхон мэндэлчихье.

Согоо нь өнөөдрөөс хойш тогтмол нийтлэл бичиж байх санаатай эхлүүлж байна. Түүхэн зураг уртхан тайлбартай ихэнхдээ нийтлэх боловуу. Ерөөсөө жоохон задгай өөрийнхөөрөө явчая гэж бодож байна.

Гарчигнаас ерөнхийдөө бүдүүн хадуун ойлголт авсан байх Үндсэн хууль гэж юу вэ?

Монгол Улсын VIII эзэн Богд хаан мөнх бусыг үзүүлсний дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутад баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.

Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрджээ.

Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.

За товчхондоо ийм юм байна. Одоо гол асуудалдаа орьё энэ удаагийн Үндс эн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яг юу юуг өөрчилөв. Үндсэн хуульд энэ өөрчлөлт орсоноор ингэнэ тэгнэ энэ нь зөв тэр нь буруу нтр гэсэн мэтгэлцээн ерөөсөө явсангүй зүгээр л амыг нь таглаад баталчихлаа сөрөг хүчин олон намын тогтолцоо нтр гэж байхаа больжээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд том том өөрчлөлт орох нь дээ...

1. Төрийн сүлдээ өөрчлөх нь,

2. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас сонгодог болгох нь ,

3. Засгийн газрын гишүүд давхар дээлтэй буюу парламентийн гишүүд байх нь,

4. УИХ 76 биш 100 гаруй гишүүнтэй болох нь дээ.... за тэгээд сонгуулийн холимог тогтолцоог тунхаглах нь гэсэн Мөнхбаясгалан сэтгүүлчийн постноос өөр дорвитойхон юм олж уншсангүй бүх хуульчид, иргэний нийгэм, бүх намынхан маш зөв хэмээн амандаа бувтнаж байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр дээрх заалтууд тэдний эрх ашигт үнэхээр сайн нийцэж шүү дээ. Намуудад 2024 онд суудал амалж сайдын тоог нэмж амыг хаалаа гэж хардаж байна. Бас нэг юм үнэхээр сонирхол татсан зүйл бол өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар баталсан өдөр юм. Хамгийн том нийгмийн гэрээ буюу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл батлагдаж байхад манайхан нэг муу худаг дээрх зураг ярьсаар юуг хэзээ яаж ярихаа юунд илүү ач холбогдол өгөхөө мэддэггүй ард түмэн юмдаа. Хуульчидын мэтгэлцээн л сонсмоор байх юм. Хамгийн зөв бол энэ гэсэн биш олон ургалч үзэл бас нөгөө талын өнцөгийг гаргаж тавьмаар байна.

Энэ дундын Нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийнхаа талаар мэдлэггүй ойлголтгүй батлах өдөр нь худаг дээрх зураг хараад хэрэлдээд сууж байдаг хүн сүрэгийг яаж ч тэнэгтүүлж захирч боолчилж доромжилж болох юм бишүү гэсэн бодол төрөв.

Оюун санааны эмгэнэл айсуй... гээд доорх зургийг хүргэж байна.










123 views0 comments

Kommentare


Сүүлд нэмэгдсэн

bottom of page