top of page
  • Writer's pictureSogoo mn

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэнийг үүднээсээ хөөсөн ШӨХТГ-ын дарга солигдож С.Мөнхчулуун томилогдов





Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилсон байна. Энэ оны нэгдүгээр сарын 19-нд ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг томилсон ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн аж. С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. Ажилласан байдал 2009-2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010-2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга. Сонгуульт ажил 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн дарга.

404 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page