top of page
  • Writer's pictureSogoo mn

ҮЭ-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэх шаардлага хүргүүлж байна



Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл“Бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд судалгаа хийсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ 30-200 дахин өссөн байна. Гэтэл цалин хөлс нэмэгдээгүй. Ард түмний амьдрал хүнд хэцүү байна. Тиймээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнийн хязгаарлалт хийх зайлшгүй шаардлагатай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмэгдүүлэх хуультай байдаг. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд нэмэгдээгүй.

Монголын үйлдвэрчний холбоо, ажил олгогч эздийн холбоо, Засгийн газар нийгмийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Үүний тулд нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлыг үр дүнд хүргэхийг Монголын үйлдвэрчний холбооноос шаардаж, жагсаал цуглааныг зохион байгуулж байна. Нийгмийн эмх замбараагүй байдал газар авч байна. Үүнийг хэлэлцээрийн ширээний ард шийдэх боломжтой. Тиймээс хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу гурван тал хоорондоо ярилцаж, асуудлаа ширээний ард шийдвэрлэх боломжтой" гэж мэдээллээ.

78 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page