top of page
  • Writer's pictureSogoo mn

Өмгөөлөгч асан Б.Баасанцогттой хамт явсан шүүгч нарын нэгийг нь огцруулжээ

Шүүхийн Сахилгын хорооны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий шүүгч нартай холбоотой асуудлыг хянан хэлэлцлээ.

Тэдний гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн цаг хугацаанд цугларсан үйлдлийг Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож, сахилгын шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал:

  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах,

  • Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах,

  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

144 views0 comments

Kommentare


Сүүлд нэмэгдсэн

bottom of page