top of page
  • Writer's pictureSogoo mn

Өмгөөлөгч Г.Төгсбаяр: Саатуулагдсан залуус гарч ирээд чөлөөтэй ярьж чадахгүй, айсан байдалтай байсан


Өнгөрсөн долоо хоногт төв талбай дээр залуус үзэл бодлоороо нэгдэж үнийн өсөлт, инфляцыг бууруулах гэх мэт олон асуудлаар дуу хоолойгоо нэгтгэж жагссан билээ. Жагсаал одоо хүртэл үргэлжилсээр байна. Залуусын нэгдсэн санал, дуу хоолойг Ерөнхий сайд гарч ирж сонсож, шаардлагатай арга хэмжээ авахаа амлаж байна гэснээр жагсаал нэг хэсэгтээ намжсан.Түүнээс хойш цөөн хэдэн залуус үр дүн шаардаж хононо өнжин жагссаар л байгаа билээ. Үүнээс өмнө жагсагчдын заримыг нь цагдаа нар баривчилж олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Энэ тухай мэдээллээр өмгөөлөгчид нэгдэн баривчлагдсан залуусын эрхийг хамгаалахаар ажиллаж эхэлсэн юм. Энэ талаар хуульч өмгөөлөгч Г.Төгсбаяр ярихдаа "Энэ сарын 8-нд өмгөөлөгчид цахимаар зохион байгуулалтанд орж шөнийн 03-04 цагийн хооронд баривчлагдсан залууст эрхзүйн туслалцаа үзүүлэхээр ЦЕГ-ын харъяа түр саатуулах 111-р төвийн өмнө 09 цагийн үед цугласан. Биднийг очиход харуулууд саатуулагдсан этгээд байхгүй гэсэн. Харин сүүлд хэвлэлээр энэ тухай мэдээлэл хийлээ шүү дээ. ХЭҮК-оос хүмүүс ирсэн. Энд хүний эрх зөрчигдсөн ауудал байхгүй хэмээж биднийг дотогшоо оруулаагүй. Саатуулагдсан иргэдийн ар гэрээс хүмүүс ирсэн байсан. Биднийг дотогш оруулаагүй тул тэдэнтэй ярилцаад байж байтал 12-13:30 цагийн үед саатуулагдсан залуусыг суллаж эхэлсэн. Цагдаагийн газрын хэвлэлийн мэдээгээр бол 20 орчим залуусыг баривчилсан гэсэн. Биднийг очиход 30 залуу суллагдсан. Залуусын ярьж байгаагаар бол өөрсдийгөө тоолоход 76 хүн байсан гэж хэлж байгаа юм. Бүр баривчлагдсан залуусын дунд 13 настай хүүхэд байсан гэсэн. Хамгийн гол нь цагдаа нар бороохойгоор залуусыг цохиж, харааж, заналхийлсэн байсан. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Саатуулагдсан залуус тэр шөнө юу болсон талаар чөлөөтэй ярьж чадахгүй, айсан байдалтай байсан гэв.

45 views0 comments

תגובות


Сүүлд нэмэгдсэн

bottom of page