top of page
  • Writer's pictureSogoo mn

Өмнөд Солонгосын жуулчдыг Монголд визгүй зорчуулах асуудал шийдэгдэж байгаа



Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн 100 хоногт хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Өмнөд Солонгосын жуулчдыг визгүй зорчуулах асуудал шийдэгдэж байгаа. Манай Улсаас Өмнөд Солонгост зорчих жуулчдад ямар боломж олгох талаар ирэх долоо хоногоос тус улсад очиж ажиллахдаа хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын элчин сайдтай уулзсан. Агаарын тээвэр болон, визийн асуудал шийдэгдвэл Өмнөд Солонгосын хийсэн судалгаагаар дараагийн гурван жилд багадаа 577 мянган жуулчин Монголд ирэх бүрэн боломжтой" гэлээ.

105 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page