Өнөөдөр болох үйл явдлууд
Тэнгис кино театрт
6:00-8:00 цагт
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Улаанбаатар синема” ХХК-ийн хамтран Гал унтраах дадлага зохион байгуулна.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:30 цагт Монголын ипотекийн корпорацаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт
12:00 цагт УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, ШШГЕГ-ын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцана.
Тусгаар тогтнолын талбайд
Иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг хуулийн хүрээнд ажлаа хийхийг шаардаж өлсгөлөн зарлана.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
12:30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол болно.
Comments