top of page
  • Writer's pictureSogoo mn

Өнөөдөр “Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” бүх нийтийн цэвэрлэгээний өдөр

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 дугаар тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталсан. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг өнөөдөр буюу энэ сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” уриан дор зохион байгуулах бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд ажиллах юм. Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулахыг сануулж байна. Аж ахуйн нэгж, иргэд 50 метр хүртэлх зам талбайгаа цэвэрлэнэ.

16 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page