top of page
  • Writer's pictureSogoo mn

Өчигдөр хамгийн их бүртгэгдсэн нь хүчирхийллийн 159, автомашин согтуу жолоодсон 134 дуудлага иржээ


Энэ сарын 25-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1761 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1408, хулгайтай холбоотой 46, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 159, гэмт хэргийн шинжтэй 97 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 134, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 108, хүний биед халдсан 66, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 103, эрүүлжүүлэх байранд хоносон 187, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 46 тохиолдол гарчээ.

Эх сурвалж: ЦЕГ

53 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page