top of page

Өөрчлөлт өвдөлт өгнө, зарим дарга нар лобби хийхээ болиорой

  • Writer: Sogoo mn
    Sogoo mn
  • Apr 29, 2022
  • 1 min read




Төрийн хэмнэлтийн хуулийн төсөлд дэд дарга нарыг цөөлөх заалт оруулсан нь УИХ-ын гишүүдийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргээд байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлж: “Өөрчлөлт өвдөлт өгнө. Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүд рүү хандаж лобби хийхээ больчих хэрэгтэй. Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуун, дэг журамтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй. Хэрэв энэ санал УИХ-д унавал Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Автомашины асуудал дээр мөн адил. Тэр машинтай, жолоочтой гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Тийм учраас эцсийн хэлэлцүүлэгт Засгийн газрын гаргасан саналыг гаргаж өгөхийг хүсье” гэлээ.

 
 
 

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page