14-18 насны 10 хүүхэд 25 тээврийн хэрэгсэл хулгайлжээ
- Sogoo mn
- Apr 16, 2022
- 1 min read

Энэ оны нэгдүгээр улиралд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг нийт 67 бүртгэгдсэнээс 60 тээврийн хэрэгслийг олж тогтоожээ. Гурван бүлэг 10 этгээдийн 25 тээврийн хэрэгсэл хулгайлсан үйлдлийг илрүүлсэн байна.
Уг гэмт хэргийг 14-18 насны, тодорхой оршин суух хаяггүй бүлэг этгээдүүд үйлджээ.
Иймд иргэд та бүхнийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зориулалтын, аюулгүй газар байршуулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Comments