top of page
  • Writer's pictureSogoo mn

2023 ОНЫ IV УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРӨЛ

Гашуунсухайт, Ханги хилийн боомтоор 2023 оны IV улиралд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг дараах зарчмаар олгоно.

  1. Тээвэрлэгч хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2023.09.30-ны өдрөөс өмнө “Автотээврийн хариуцлагын гэрээ” байгуулсан байх,

  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Тээврийн нэгдсэн системээр 2023 оны IV улирлын “С” зөвшөөрлийн хүсэлтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д илгээсэн байх.

2. Хугацаа:

  • Хүсэлт хүлээн авах хугацаа: 2023.09.20-ны өдрийн 00:00 цагаас 2023.09.30-ны өдрийн 24:00 цаг хүртэл;

  • Баталгаажуулалт хийж хэвлэх хугацаа: 2023.10.01-ны өдрийн 07:30 цагаас 2023.10.10-ны өдрийн 16:30 цаг хүртэл;

  • БНХАУ талд баталгаажуулалт хийлгэх хугацаа: 2023.10.01-ний өдрийн 08:00 цагаас 2023.10.14-ны өдрийн 20:00 цаг хүртэл;

3. Хүсэлт илгээх холбоос:

  • https://teever.transdep.mn/login “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Тээврийн нэгдсэн систем.

4. Анхааруулга:

1. Дээр дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд хүсэлт хүлээн авах, баталгаажуулалт хийх боломжгүйг анхаарна уу!

2. 2023 оны III улиралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нээлттэй, цахимаар, хил нөхцөлөөр арилжаалсан нүүрсний тендерийн хоёр дахь шатны шалгаруулалтад оролцож, шалгарсан боловч тухайн компанийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээ байгуулаагүй эсвэл гэрээ байгуулсан ч гэрээний үүргийг биелүүлээгүй компаниудад IV улиралд хувь тэнцүүлэн “С” зөвшөөрөл олгохгүй.

3. “С” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр дундын тээвэрлэлт гүйцэтгэхгүй.

4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгох “С” зөвшөөрлийн бичгээр бусад хуулийн этгээдийн ачаа тээвэрлэхийг хориглоно.

Жич: Нээлттэй, цахимаар, хил нөхцөлөөр арилжаалсан нүүрсний тендерийн ерөнхий гэрээний хоёр дахь шатны шалгаруулалтад оролцож, шалгарсан компанийн хувьд энэ хэсгийн 4 дэх заалт хамаарахгүй байж болно.

41 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page