top of page
  • Writer's pictureSogoo mn

21 аймгаар дайран өнгөрөх "Энхийн гүйлт 2022" буухиа гүйлт болно




"Peace Run" нь Энэтхэгийн Шри Чинмойн хэмээх зохиолч, тамирчин, зураачийн санаачилгаар 1987 оноос эхэлсэн бөгөөд Монгол улс 1995 онд нэгдэж хоёр жил тутамд нэг удаа буухиа гүйлт зохиож байна. Нийт 7300 км замыг туулж 21 аймгийн 108 сумаар дайрах "Энхийн гүйлт 2022" буухиа гүйлт тавдугаар сарын 14-д эхэлнэ. 54 хоног үргэлжилж, Энхийн гүйлтийн галт бамбарыг аймаг, сумуудаар буухиалан дамжуулах бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй үндсэн баг бамбарыг унтраалгүй авч явах аж. Биеийн тамир спортын улсын хороо, Монгол Улсын шадар сайдын ажлын албанаас дэмжиж буй гүйлтэд олон улсын тамирчид оролцох бөгөөд эв найрамдлыг сурталчилна гэжээ. Шри Чинмойны нэрэмжит дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцож удаа дараа тэргүүн байр эзэлсээр байгаа билээ. Тухайлбал, Америкт болсон 6-10 өдрийн гүйлтэнд манай тамирчин Б.Буджаргал олон удаа аваргын цомыг хүртээд байна.

3 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page