top of page
  • Writer's pictureSogoo mn

33 настай хосууд маргалдаж улмаар том хүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ


33 настай хосууд маргалдаж, улмаар 13 настай том хүүгийнхээ амийг хөнөөжээ. Уг онц ноцтой гэмт хэрэг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед гарчээ. Хосууд Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг байна. Тэд 13,12,9,1 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүүгээ хөнөөсний дараа үлдсэн гурван хүүхдээ хөнөөгөөд өөрсдийнхөө амийг хөнөөх гэж байсан аж. Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай илрүүлж, гурван хүүхдийг хамгаалалтад авч эцэг эхийг нь шуурхай баривчилсан байна. Уг хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

548 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page