top of page
  • Writer's pictureSogoo mn

"Алдарт эх-2022” спортын наадамд 400 гаруй одонтой ээжүүд оролцоно

Updated: May 11, 2022



“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор жил бүр зохиогддог "Алдарт Эх-2022” спортын дөрөвдүгээр наадам энэ сарын 14, 15 өдрүүдэд "Hawaii SPORT Center"-т болно.

Тус спортын наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Алунгоо Эх" ТББ, Алдарт эх цахим нэгдэл групп ажиллах юм байна. Эл тэмцээн нь ээжүүдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Спортын наадам шатар, дартс, теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулах аж. Тэмцээнд нийт 14 багийн 400 гаруй эмэгтэйчүүд оролцоно.

95 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page