top of page

45 настай лам сэржим өргүүлэх нэрийдлээр насанд хүрээгүй охиныг дуудаж, хүчирхийлжээ

  • Writer: Sogoo mn
    Sogoo mn
  • May 11, 2022
  • 1 min read


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй охиныг зүс таних лам автомашинд хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тус дүүргийн...дүгээр байрны...тоотоос 15 настай охиныг нь зүс таньдаг лам засал хийнэ гэж гэрээс нь авч яваад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Дуудлагын дагуу хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, Сансарын...тоотод суух 45 настай лам “сэржим өргүүлэх хэрэгтэй байна” хэмээн дуудаж, тус хорооны 10 дугаар байрны хажууд автомашинд хүчирхийлжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна гэв.

 
 
 

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page