top of page
  • Writer's pictureSogoo mn

500 гаруй хүн өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээр мод тарих өдөрлөг боллоо. Тус өдөрлөгт 50 орчим байгууллага, 500 гаруй иргэд оролцон 2000 гаруй модны суулгацыг тарив.

Харин дараагийн өдөрлөг тавдугаар сарын 14-нд болох бөгөөд 100 гаруй байгууллагын оролцоотойгоор 8000 мод тарих аж. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн хэмжээнд 120 сая модыг тарьж, ургуулах амлалтыг өгсөн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийслэлийн ногоон байгууламжийн дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг аж.



2 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page