top of page
  • Writer's pictureSogoo mn

60 гаруй сая малтай улс махны үнийг зохих хэмжээнд барих бүрэн боломжтой


Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж байна.

Шадар сайд С.Амарсайхан “Цар тахал Монголыг тойроогүй. Энэ хүнд цаг үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, үнийн хөөрөгдөл, инфляцийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой олон арга хэмжээг Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зохиомол үнийн хөөрөгдлийг багасгах, хяналт тавих, үндэслэлгүй үнэ нэмэх асуудлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангуулах асуудлыг ШӨХТГ хариуцан ажиллаж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Шадар сайдын зүгээс цаг үеийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж ирсэн.

...Монгол Улс 60 гаруй сая малтай. Хэдийгээр бараа бүтээгдэхүүний үнэ өртөг нэмэгдэж байгаа ч махны үнийг зохих хэмжээнд барих бүрэн боломжтой. Бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулбал харьцангуй хяналтад байх боломжтой. Тиймээс дотооддоо үнийг нь барих боломжтой, алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бүрэн боломжтой бараа бүтээгдэхүүнд хяналт тавих хэрэгтэй. Гурил, мах төрлийн бараа бүтээгдэхүүнийг үнэ хөөрөгдөхгүйгээр иргэд, хэрэглэгчдэд хүргэх бүрэн боломжтой" гэж мэдээллээ.


66 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page