top of page
  • Writer's pictureSogoo mn

C төрлийн зөвшөөрлийн хүсэлтийг энэ сарын 20-30-ныг хүртэл хүлээн авна



Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны нэгдүгээр улирлаас "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-тай хамтран улс хоорондын ачаа тээврийн С төрлийн зөвшөөрлийг олгож эхэлсэн.

Энэ хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК 2023 оны 2 дугаар улиралд хуваарилагдсан 4.680 С зөвшөөрлийг доорх нөхцөлийн дагуу хуваарилан олгоно:

1. Хүргэж өгөх нөхцөл бүхий биржээр борлуулсан нүүрсийг тээвэрлэхэд шаардлагатай С төрлийн зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны газартай ерөнхий гэрээ байгуулан цахим үнэ хаялцах ажиллагаанд оролцон шалгарч, “Нүүрс тээвэрлэх гэрээ” байгуулсан тээврийн компаниудад олгох,

2. Хувь тэнцүүлэн олгоход тавигдах шаардлага: ⦁ Эрдэнэс Тавантолгой ХК-тай тээврийн хариуцлагын гэрээ байгуулсан байх ⦁ Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн нэгдсэн системд С зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлсэн байх. 2023 оны 2 дугаар улирлын Гашуунсухайт – Ганцмод боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийн хүсэлтийг 2023 оны 3-р сарын 20-ны 13.00 цагаас 30-ны өдрийн 24:00 цагийн хооронд Авто тээврийн үндэсний төвийн ТЭЭВРИЙН НЭГДСЭН СИСТЕМ-ээр дамжуулан хүлээн авна. Дээр дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд хүсэлт хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

АТҮТ – Тээврийн нэгдсэн систем: https://teever.transdep.mn/login

4 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page