top of page
  • Writer's pictureSogoo mn

"Koд бичих хөтөлбөр"-т энэ жил 50 охиныг сонгон шалгаруулна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” хоёр дахь жилдээ зарлагджээ. Энэ жилийн хөтөлбөрийг Боловсрол шинжлэх ухааны яам, Хаан банк, Голомт банк, АНД глобал, Юнител ХХК, Скайтел ХХК, ICT Group, Тапатрип ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ компани зэрэг компаниуд дэмжин ажиллахаар болжээ.

Өнгөрсөн жил тус хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 охиныг гурван шатны сонгон шалгаруулалтаар сонгож, код бичих ур чадварыг олгосон бол энэ жил 50 охиныг сонгон шалгаруулах аж..

Хөтөлбөрийн бүртгэл 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ .

548 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page