top of page
  • Writer's pictureSogoo mn

2015 оноос хойш дундаж цалин 65 хувь нэмэгдсэн ч яг бодитоор 17 хувь л өссөн

Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 208’864 төрийн албан хаагчид ажиллаж байгаагаас төрийн улс төрийн албан тушаалтан 4’165 буюу нийт төрийн албан хаагчдын 2.0 хувь, төрийн захиргааны албанд 21’135 албан хаагч буюу 10.0 хувь, төрийн тусгай албанд 45’899 албан хаагч буюу 22.0 хувь, төрийн үйлчилгээний 137’665 албан хаагч буюу 66.0 хувь тус тус байна.

Төрийн үйлчилгээний 137’665 албан хаагчдын 58 хувь буюу 79 мянган боловсрол, 23 хувь буюу 32.0 эрүүл мэнд, 1.5 хувь буюу 2.0 шинжлэх ухаан, 4.0 хувь буюу 5.5 мянган ал соёл урлаг, 13.5 хувь буюу 18.6 мянган хүн төрийн үйлчилгээний бусад байгууллагад ажиллаж байна.


УЛСЫН ДУНДАЖ ЦАЛИН гэдэг бол үндсэн цалин дээр нэмэгдэл хөлс ороод суутгал, шимтгэл, татварууд тооцогддог нийт ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГО гэх дүнг хэлнэ.


ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа: Бид юунд анхаарах ёстой юу вэ гэвэл ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР буюу мөнгөний үнэ цэнийг хадгалж үлдэх нь чухал байдаг. Жишээ нь 2015 оноос хойш дундаж цалин 65 хувь нэмэгдсэн атал яг бодит цалин (буюу үнийн өсөлтийн нөлөөллийг арилгаж тооцсон цалин) 17 хувь л өссөн байгаа юм.

Манай Засгийн газрын хувьд гадны хүчин зүйлс, нөлөөллүүд дуусахгүй байгаа нь бүр ч их хүндрэл учруулж байна. Ковид, хоёр хөршийн нөхцөл…

Энэ удаагийн төсвийн тодотголд нийтлэг ТҮ-гийн шатлалыг бусад салбарын ТҮ-тэй нэгэн адил нэг шатлалт цалингийн системд оруулна. Жишээ нь ТҮ-1-1 одоо 5 сарын 1-нээс ТҮ-1-5-аар цалинжина . Нийт 43 мянган ТҮ албан хаагчдийн цалингийн санд нэмэлтээр 34 тэрбум төгрөг тавигдсан гэв.









12 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page