top of page
  • Writer's pictureSogoo mn

Азийн аварга: Эмэгтэй багийн дүнгээр Япон тэргүүлж, Монгол Казакстан удаалав

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын барилдаанууд болно.

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн медальтнууд өчигдөр/2022.04.22/ тодорлоо. Эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд Б.Хулан анх удаагаа тивийн аваргадаа зодоглож, мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр хэсэгтээ дэлхийн аварга Японы Акари Фүжүнамид оноогоор (10:0) цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Санжай Шиндэг цэвэр дарж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны ахмад бөх Жюлдиз Эшимоваг 3:0-ээр ялсан юм. Харин шигшээ барилдаанд Акаритай дахин таарч оноогоор цэвэр (0:11) ялагдснаар үзүүрлэлээ.Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Узбекистаны Шохида Ахмедоваг оноогоор цэвэр (11:1) ялснаар тивийн аваргын хошой медальтан болж байна.62 кг-ын жинд Токиогийн олимпод оролцсон Б.Хонгорзул хүрэл медаль хүртсэн. Тэрбээр шөвгийн наймд олимпийн мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга, Кыргызстаны Айсулуу Тыныбековад 3:7-гоор ялагдсан.




Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Надира Эсенбаеваг 10:0-ээр ялснаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа зүүж шагналын тавцанд зогсов.Тэгвэл 65 кг-ын жинд Ө.Пүрэвсайхан тойргийн сүүлийн барилдаандаа Узбекистаны Ариухан Жумабаеваг 10:0-ээр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.


Мөн 72 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медаль хүртэж, манай эмэгтэй бөхчүүдийн тав дахь хүрэл, ес дэх медалийг авчирлаа. Түүний хувьд тойргийн сүүлийн барилдаанд Энэтхэгийн Никиг 5:2-оор ялж шагналын тавцанд зогсохоор болсон. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өндөрлөж манай тамирчид дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.Багийн дүнгээр Японы эмэгтэйчүүд 227 оноотой тэргүүлж, Монгол, Казахстаны багууд удаалжээ.




137 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page