top of page
  • Writer's pictureSogoo mn

“Намайг сонсооч”сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тухай кино бүтээжээ




Тусгай хэрэгцээт иргэдийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зорилготой “Намайг сонсооч” богино хэмжээний уран сайхны киноны нээлтийг өчигдөр хийжээ.

“Үжин тайж студи” тус киног “Дохионы хэлийг хүн бүрд түгээцгээе” уриатай бүтээсэн аж.




Уран бүтээлчдийн баг хамт олны зүгээс нийгмийн хариуцлагын үүднээс санаачлан бүтээсэн эл уран бүтээл нь сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тухай өгүүлсэн анхны богино хэмжээний уран сайхны кино юм. Уг киноны гол дүр болох бяцхан охины дүрд болон кино бүтээх явцад сонсголын бэрхшээлтэй иргэдийг оролцуулан хамтран ажиллажээ.

Өнөөдөр Монгол Улсын хүн амын гурван хувь буюу 12,000 орчим иргэн сонсголын бэрхшээлтэй гэсэн албан бус тоо байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл бөгөөд манай улсад дохионы хэлмэрч дутагдалтай байдаг. Иймд, дохионы хэлийг сурч эзэмших, түүний ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгон дэмжсэнээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоо, байр суурийг нэмэгдүүлэх боломжтой юм.




Продюсер Н.Заяа, найруулагч О.Батмөнх нарын бүтээсэн “Намайг сонсооч” богино хэмжээний уран сайхны киноны гол дүрд Нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагч Д.Эрхсаран охин тоглосон бөгөөд зөвлөх багшаар дохионы хэлний докторант Б.Саранчимэг ажиллажээ.



Эх сурвалж: Соёлын яам


15 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page