top of page

САМБУУ ДҮВЧИН

  • Writer: Sogoo mn
    Sogoo mn
  • Dec 17, 2023
  • 1 min read

Чимэдийн Самбуу Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1897 онд төрсөн. Бага залуугаасаа лам болж хүрээнд сууж байсан бөгөөд 1932 он гэхэд Асгатын хүрээний гэсгүй байжээ. Зэвсэгт бослогод бэлтгэхэд 1931 оноос эхлэн идэвхитэй оролцож байсан бөгөөд голлох зохион байгуулагчдын нэг. Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогыг 4 сард эхлүүлсэн удирдагчдын нэг байжээ. Очирбатын яамыг байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд босогчдын бүх цэргийн жанжнаар томилогдсон байна. Бослогын гол хүчийг 1932 оны 8 сард дарснаас хойш цэргээсээ үлдсэн цөөн тооны хүний хамт уул хадаар нуугдан байж байгаад 1932 оны 11 сард Булнайн нуруунаас баригдсан байна.



 
 
 

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page