top of page
  • Writer's pictureSogoo mn

Тордайн Ганболд: Эхнэр маань цайлган болохоороо өөрөө мэдэлгүй мафийн тоглолтонд орчихсон

Updated: Apr 22, 2022



Сүүлийн үед Т.Ганболдыг эхнэртээ юу ч өгөөгүй төрхөмд нь буцаасан гэх мэт мэдээллүүд нийгмийн сүлжээгээр хөврөх болсон. Тэрбээр хувийн амьдралынхаа талаар ийнхүү тайлбар хийжээ.

МАНАН бүлэглэл одоо байтлаа гэр бүлээр хүртэл тоглодог болж. Би гурван хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Эхнэрээ дэлхийн хүүхнүүд ч атаархахаар тав тухтай амьдруулж байсан гэж боддог. Гэтэл эхнэр маань найз залуутай болсон байсан. Эр, эмийн хоорондын харилцаанд байдаг шохоорхлын асуудал байх гэж бодоод дуугүй орхисон. Эхнэр маань эд хөрөнгө, мөнгөний шуналгүй хүн. Гэтэл тэр залуутай нийлснээс хойш эд хөрөнгийн маргаан гаргаж, надтай байхдаа зовж зүдэрч байсан гэх яриа гаргах болсон юм.

Манай хүн надаас 10 гаруй дүү. Гэтэл надаас 20, өөрөөсөө 10 дүү Б.Танан гэдэг залуутай амьдарч байгаа. Би дөрвөн хүүхдээ бодоод хамт амьдраач гэж гуйж авчирсан. Гэвч тэр залуудаа дассан, надад хайр сэтгэлгүй гээд явсан. Түүнээс биш би хөөгөөгүй. Хамгийн сонирхолтой нь миний бизнесийг авна гэх мэт өмчийн маргаан гаргасан. Би хүнд гар татах тэртусмаа ханьдаа хөгийн зан гаргах хүн биш. Танихгүй хүмүүст ч зовлонг нь сонсоод орон байр авч өгдөг. Ер нь энэ бүхэн цаагуураа миний бизнесийг нураах төлөвлөгөө л яваад байгаа юм.

Манай эхнэр бол хэзээ ч ингэх хүн биш. Үүнээс гадна бас нэг сонирхолтой зүйл нь сахал Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч байсан Р.Мэргэн гэдэг залуу эхнэрийг өмгөөлөхөөр болсон нь миний эргэлзээ, хардлагыг улам төрүүлж байгаа. Монголд хэдэн мянган өмгөөлөгч байхад очиж очиж тэр Р.Мэргэн яахаараа өмгөөлөх болчихов. Би сахал Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж нартай олон жил тэмцэж байгаа.

Мөн нэг сэтгүүлч эмэгтэй манай гэрийн судлаач шиг л сошиалаар баахан гүтгэлэг тараасан. Энэ сэтгүүлч нь ч Ц.Элбэгдоржийн хүн байсан. Б.Танан гэдэг залуу ч бас энэ төлөвлөгөөний нэг тоглогч нь. Би сүүлийн үед сахал Д.Эрдэнэбилэгийн бүлэглэлтэй тэмцэж байгаа. Нас нь залуу, хар буруу санаагүй болохоор эхнэр маань өөрөө ч мэдэлгүй энэ хүмүүсийн нөлөөнд автчихлаа. Эхнэрээ гомдоож, гэр бүлийн гадуурх асуудал үүсгэж байгаагүй. Миний хувийн амьдралаар тоглож байгаа ч би тэмцлээ зогсоохгүй гэв.

8,348 views2 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page