top of page
  • Writer's pictureSogoo mn

ХАЛТАР ХУЛТАР АНГЛИ ХЭЛТЭЙ ЭЛБЭГДОРЖ ХАРИАС ЭХ ОРНОО ТАВЛАХЫН ОРОНД ХҮРЭЭД ИРЭЭЧ


Ардчилсан Монгол Улсын буянаар гадаад явж галуу шувууны мах идэж анх үзсэн Цахиа гуайн хүү Элбэгдоржид төрийн өндөрлөгт 20 шахам жил даналзахдаа улсаа өрнөөс гаргаж, ард түмнээ баяжуулах бүрэн боломж байсан. Гэтэл 10-аад хүүхэдтэй айлын отгон хөөрхий өлөн зангаа тавьсангүй. Хайрсан гамбирны сүүлч, хар цайны шавхруу хүртэж, тарваганы нүхэнд шахуу хүн болсон тэр хөөрхий эх орноо зарахаас ч сийхгүй өлсгөлөн хүү болж өсөж л дээ. Монголын заяа нь гэхүү гай нь гэхүү дайраад 90 оны хувьсгалын үйл явц руу Дарь.Сүхбаатар гуайд хөтлөгдөн орж ирснээсээ хойш боломж л олдвол тэр нөхдөө жийж байгаад л улс төрийн өндөрлөг рүү зүтгэжээ. Замд нь хань болох “тэнэг хүн” Бат-Үүл л байсан учраас баатар цол өгч байгаад ч хамаагүй нэлээд муу ажлаа түүний гараар гүйцэтгүүлжээ. Их хүссэн хүнд төрийн жолоогоо атгуулсан хөөрхий Монголчууд Элбэгдоржийн хорон зальт улс төрийн МАНАН-д 30 жил шахам төөрч байна. Гэхдээ юм бүхэн “тагжгар”-ын хүссэнээр бүтэж түүх “тарваганы дууль”-аар төгсөнө гэж байхгүй.  Элбэгээ үнэндээ их айдастай хулчгар нэгэн гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг. Ерөнхийлөгч болоод ч айдсаа дараагүй хөөрхий тэр улсынхаа ганц саалийн үнээний дэлэн хөхийг огтолж өөртөө авах эртний сонирхлоо гүйцэлдүүлэв. Түүний Америкаас сурч ирсэн юм нь санхүүгийн залилан луйвар, халтар хултар Англи хэл. Тэр чаддаг юмаа л хийж төр улсыг самран нөхдөө хутгалж нохдоор хүрээлүүлж зартай хулгайч нарыг өргөст торны цаанаас суллан өөрийнхөө айдсыг даруулах гэж оролддог тийм л хүн байж. Тарвага бас хошгоруулж чаддаг. Тиймээс л тэр тав нугалсан цаасан дээр тавь хоног бодон байж ухаантай хүмүүсийн үгийг өөрийн юм шиг хуссаар эрх мэдэлд хүрсэн юм.

Өнөөдөр Элбэгээг “Монголыг дэлхийд таниулсан хүн” гэж магтацгаах нь сохор эндүүрэл л дээ. Монголыг дэлхийд таниулж байгаа гавъяатнууд нь урлаг, спорт, оюун ухаанаараа дэлхийд гайхагдаж яваа нүүдэлчин удмын жирийн Монгол охид, хөвгүүд болохоос Англиар хэдэн үг хэлхдэгээ их юманд тооцож уурлахаараа Монголоо гадаадад муучлан нулимаж, их түүхийн нөмөр дороос эсгий доогуур хоргодох гөлөг шиг зүг бүрт жонгинох тэр биш. Эх орондоо хайртай иргэн нь юм бол энэ улсын төрийн өндөр сэнтийд ард түмний итгэлээр өчнөөн жил заларсан зангарагтан гэдгээ харуулж эх орондоо ирээрэй Элбэгдоржтоон.

Олгой хагаравч тогоон дотроо гэх Монгол ардын үгийг түүнд зориулая. Гадаад харилцаагаараа улстөр хийж болдоггүй юмаа!




22 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page