top of page
  • Writer's pictureSogoo mn

Хүрээн дэхь Хятадын худалдаачны ерөнхий байдал 1926 оны 12 сарын 24-ны өдөр

Хүрээний гудамж өргөн цэлгэр боловч төдийлөн цэвэрхэн биш. Урьд эндхийн худалдаа наймааг хятадууд атгадаг байсан бол тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш хятад худалдаачдын дийлэнх нь нутаг буцаж, орос худалдаачид аажмаар нэмэгджээ. Хятад худалдаа цэцэглэж байх цагт Хүрээнд л гэхэд 250000 хятад хүн суудаг байж, өдгөө 20 гаруй мянга болтлоо цөөрчээ.


Хаант Оросын цагаан цэрэг Хүрээнд нэвтрэхэд хятадууд олноороо дүрвэсэн, хуучин цагт хятад амбаны ивээл доор худалдаа наймаа хийхэд харьцангуй чөлөөтэй байсан болвол одоо зүйл зүйлийн дарамт шахалт үзүүлэн, өмгөөлж хамгаалах хүнгүй , алив хэргийг Хятадын худалдааны нийгэмлэг шийдэхийн зэрэгцээ дарамт шахалтад өртлөө гэхэд шүүхэд хандах боломжгүй болжээ.


Хятад худалдаачдын бой, ноос хураах газруудыг оросууд хямдхан худалдаж авсан нэртэй ч үнэндээ булааж авсан байна. Үлдсэн хятад худалдаачдын өмч хөрөнгийг татвараас бултсан нэрийдлээр хуйгаар нь хурааж, Хятад руу мөнгө гуйвуулахыг нь хоригложээ.


Багашаархан дэлгүүрүүд татварын дарамтыг даалгүй дампуурсан бол зарим нь хуурамч данс тооцоо хөтөлсөн хэрэгт холбогдож торгуульд унах, хөрөнгөө хураалгах, шоронд орох, амь насаа алдах аюултай болсонд олон худалдаачин нутаг буцжээ.


Гэлээ ч Хүрээнд ажиллаж буй хятад гар урлаачид ихээхэн эрэлттэй. Дархан, мужаан, ногоо тарьдаг хятад хүмүүс маш олон байна.


141 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page